“ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг тодорхойлох, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, стандартыг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилго бүхий “Эрсдэлийн Үндэсний Форум” энэ сарын 20, 21, 22-нд улсын хэмжээнд зохион байгуулагдана. Тус форумыг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд манай аймаг энэ сарын 20 буюу ирэх даваа гарагт АЗДТГ-ын Иргэний танхимд нээлттэйгээр зохион байгуулна.
Төр, иргэний нийгэм, олон улсын болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хэвлэл мэдээллийн зэрэг бүхий л салбарынхан тус форумд оролцох боломжтой юм.

2023-11-19 20:00:00