1 дүгээр цэцэрлэг

1 дүгээр цэцэрлэг нь анх “Хэнтий аймгийн Хэрлэн хорооны хүүхдийн 31-р  цэцэрлэг”  нэртэйгээр 1981 оны 9-р сарын 1-нд  Хэнтий аймгийн Ардын Боловсролын Хэлтсийн даргын 245 тоот тушаалаар  2 бүлэг, 50 хүүхэд, 6 багш ажилтантай 3 гэрт байгуулагдсан түүхтэй. 1998 онд Заах аргын кабинетын гэрчилгээ, 2007 онд Мэдээллийн төвийн кабинетын гэрчилгээ, 2010, 2013 онд Багшийн хөгжлийн хичээлийн кабинетын гэрчилгээ, 2018 онд  Багш хөгжлийн төвийн хичээлийн кабинетийн гэрчилгээ тус тус авч байжээ.1991 онд “Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөр”, 1993-2001 онд “Хичээлийн төлөвлөгөө”, 2001-2002 онд “Сургалт хүмүүжлийн ажлын хөтөлбөр”, 2004-2005 онд “Сургалтын хөтөлбөр”, “IQ хичээл явуулах төлөвлөгөө” 5-6 нас, 2005-2006 онд “Энхжин” 1-р цэцэрлэгийн киррикюлим, “IQ хичээл явуулах төлөвлөгөө” 3-4, 5-6 нас, 2007-2009 онд “Хичээлийн жилийн киррикулум”, 2009-2012 онд “Энхжин 1,2,3” сургалтын хөтөлбөр, 2012-2015онд  Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө, 2015 оноос  1-р цэцэрлэгийн Сургалтын цөм хөтөлбөр зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2022-06-22 15:54:17