ИТХ-ын даргын мэндчилгээ

Эх дэлхийнхээ өнцөг булан бүрээс, өргөө цагаан гэрээсээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийг хөтлөлцөж, хамтран шийдвэрлэх боломжтой цахим ертөнцөөр Галба нутгийнхаа уугуул, суугуул болон сэтгэл зүрхээрээ хамт байдаг иргэд хөдөлмөрчид та бүхнийхээ амрыг эрэн мэндчилэн ,аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 Монгол Улсын Их Хурал, Монгол улсын Ерөнхийлөгч,  Засгийн газрын бодлоготой уялдуулан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хамтран аймгийнхаа хөгжлийн төлөө шуурхай, ил тод, нээлттэй, шууд ардчиллыг бий болгож хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.Аюулгүй, тухтай, хүүхдэд ээлтэй орчинтой эрүүл боловсролтой  иргэдтэй, төрийн үйлчилгээ нь хүртээмжтэй, иргэнээ дээдэлсэн сумыг бий болгохын төлөө ард иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж Бор-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумынхаа хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулж, иргэдийнхээ эрх ашгийг цаг ямагт хамгаалж ажиллах болно.

Цаг хугацаатай уралдан цаглашгүй их хөдөлмөрийн эзэд та бүхэнтэйгээ хамтарч ирээдүйн Бор-Өндөр сумынхаа алсын хараа Мал аж ахуй,Уул уурхай, Аялал жуулчлал хосолсон хөгжлийн бодлоготой төсөв санхүү, хөрөнгө оролгыг нэмэгдүүлэн бүтээн байгуулалт өрнүүлэн ажиллаж байна.

Хойшид төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд улам ихийг бүтээж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх олон түүхэн шийдвэрүүдийг гаргаж, амжилттай хэрэгжүүлэхэд төрөлх нутгийн ахан дүүс та бүхний үнэтэй санал санаачлалыг хүлээн авч   сэтгэл зүтгэл нэгтэйгээр хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

БОР-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Д.ОТГОНЦЭЦЭГ

2022-09-16 17:45:00