Энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд гараас гарт буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
- Баянгол дүүрэг, 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд /Архангай, Хөвсгөл/
- Баянзүрх дүүрэг, Тэнгэр плаза худалдааны төв /Хэнтий, Сүхбаатар/
- Баянзүрх дүүрэг, Жуковын талбай /Дорнод, Хэнтий/
- Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд /Өвөрхангай, Төв/
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу /Ховд, Увс/
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах /Булган, Говь-Алтай, Завхан/
- Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв /Дорноговь, Дундговь, Өмнөговь/
- Багануур дүүрэг, Хэрлэн худалдааны төв /Сүхбаатар/
- Налайх дүүргийн Налайх зах /Дорнод, Говьсүмбэр/
- Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Цэнгэлдэх хүрээлэн /Бүх аймгууд/
- Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо Долоон буудал, Хандгайт 30 дугаар гудамж гэх мэт 11 байршлаас худалдан авах боломжтой юм.