ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:
• Төрийн захиргаа
Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, ур чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол Улсын төр, захиргааны тогтолцоо”, “Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална.
• Төрийн удирдлага
Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээллийн болон төрийн болон орон нутгийн өмчит байгууллага зэрэг)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, ур чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол Улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, удирдлага”, “Төрийн үйлчилгээ”, “Улсын салбарын эрсдлийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.
СУРАЛЦАХ ХЭЛБЭР:
УЛИРАЛ: Дараалсан бус улирлуудад 2 сар ажлаасаа түр чөлөөлөгдөн танхимд хичээллэнэ.
Төрийн захиргаа
Төрийн удирдлага мэргэжлээр элсүүлнэ.
СУРАЛЦАХ НИЙТ ХУГАЦАА: 1.5 хичээлийн жил
ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 3.828.000 төгрөг
1. Бүртгэл: 2023 оны 11 дүгээр сарын 27-с 12 дугаар сарын 15-ны хооронд элсэгчдийг бүртгэнэ. Ингэхдээ элсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг, тавигдаж буй шаардлагыг бүрэн хангасан эсэхийг нягталж шалгана.
2. Элсэгчдэд тавигдах шаардлага:
*Бакалаврын зэрэгтэй,
*Бакалаврын ба түүнээс дээш түвшинд суралцсан голч дүн 2.7-с доошгүй,
*Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.
*Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл
*Иргэний үнэмлэхний хуулбар
*Бакалаврын зэргийн дипломын хуулбар (Бакалаврын зэрэг эзэмшсэн тухай E mongolia эсвэл ТҮЦ машины лавлагааны хамт,)
*Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулга, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
*Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн бол дипломын хуулбар
*Эсээ
*3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
*Бүртгэлийн хураамж 25.000 төгрөг (Удирдлагын академийн Хаан банк дахь 5131467243 тоот дансанд) тушаасан баримт
Гүйлгээний утга: 220-н араас зай авахгүйгээр регистрийн дугаараа бичнэ. Жишээ нь: 220ДЮ********
4. Бүртгүүлэгчдийн баримт бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 213 тоот өрөөнд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
5. Элсэлтийн шалгаруулалтыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Академийн цахим хуудсанд байршуулна.
6. Холбоо барих утас: 92069906