2024 ОНД БОР-ӨНДӨР СУМАНД ШИНЭЭР 2, ШИЛЖИХ 1 АЖИЛ ХЭРЭГЖИНЭ.

МУ-ын 2024 оны Улсын нэгдсэн төсөв УИХ-аар өнөөдөр орой буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батлагдлаа. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд 2020 оны 09 дүгээр сард иргэдээс авсан саналууд, сум орон нутгийн удирдлагуудын санаачлагыг үндэслэж Бор-Өндөр суманд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ирэх онд үргэлжлүүлэн тусгалаа.

2024 онд Бор-Өндөрөөс Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай 179,7км авто зам баригдана. Мөн Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төв баригдсанаар ард иргэдийн аятай тухтай үйлчлүүлэх, амьдрах орчинг сайжруулах үндэс бүрдэнэ гэж үзэж байна.

Урам зориг, итгэл өгч, хамтран ажилладаг иргэддээ талархал илэрхийлье.

2023-11-13 16:00:00