WELCOME TO MONGOLIA

Монголд зочлох жилийн хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний байдлаар 600,000 гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 3,400,000,000,000 орчим төгрөгийн орлого оруулжээ.

Иймд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэд хэдэн зорилт тавин ажиллаж байгаа ба Монгол Улсын Засгийн газраас нислэгийн тоог тогтвортой хадгалах, өвлийн улиралд жуулчин хүлээн авахад зориулж ААН, жуулчны баазыг шинэчилэлт хийхэд хөнгөлөлттэй зээл олгох, боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэрийг гаргасан байна.

✅Хэнтий аймгийн хувьд түүхэн аялал жуулчлалын бүс, Хүлэг Боорчи Андлалын нутаг-Батноров сум, Хөхүүрийн талыг түшиглэн өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, өвөл адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан үлдэх, монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” эвентийг уламжлал болгон 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Мянга, мянган адуун сүргийг бишрэн, хиймор лундаа юугаа сэргээж, хойч үедээ үлдэх соёлын өвийг өв тэгш өвлүүлцгээе.

2023-11-09 17:00:00