Эмэгтэйчүүдийн төсөл хөтөлбөр

Зориг сан орон нутагт ажиллаж амьдарч буй өөрийгөө хөгжүүлж ажлын байрандаа ахиж дэвших чин хүсэлтэй эмэгтэйчүүдийг “ОРОН НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-төө урьж байна. Энэ жил 3 дахь удаагаа ЮНЕСКО-гийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байна.

Тавигдах шаардлага:

- 21-40 настай байх

- Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх

- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

- Улаанбаатар хотод 2022.11.02-2022.11.09-ний хооронд хөтөлбөрт хамрагдах боломжтой байх

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.com/zorigfou.../rwcp-online-application холбоосоор бөглөх бөгөөд 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 23:59 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

Хөтөлбөр 2022 оны 11-р сарын 02-ноос 11 сарын 09-ний хооронд Улаанбаатар хотод 1 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна. Жич: Томилолтын зардал багтахгүй.

2022-10-02 00:00:00