“ЭРДЭНЭТ СҮРГИЙН ЭЗЭД-600” МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг чуулган энэ сарын 21, 22-нд болох бөгөөд 18 сумын мал аж ахуй эрхэлдэг 600 иргэнийг хамруулах юм.

Чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.

Малчдын санал хүсэлтийг сонсох, туршлага солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн бодлогыг тодорхойлох, малчдын урлаг, спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус чуулганыг зохион байгуулах гэж буй юм.

2023-10-20 10:25:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0