БОР-ӨНДӨР СУМЫН "ИРГЭДИЙН ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ 09 ДҮГЭЭР САРЫН 28-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

"Иргэдийн өдөр" нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал санаачилгыг тусгах, төрийн үйлчилгээг иргэд байгууллагад нээлттэй ил тод хүргэх, ажлын уялдааг ханган тайлагнах, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, бүх төрлийн үйлчилгээг иргэд нэг дороос хүртэх боломжийг олгох зорилготой юм.
Иргэд та бүхнийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12:00 цагт "Уурхайчин цэцэрлэгт хүрээлэн"-гийн урд талбайд болох "Иргэдийн өдөр" өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

2023-09-26 09:25:00