ДӨРВӨЛЖИН БУЛШ
Монгол орны уудам нутагт тархсан Хүрэл зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг бол дөрвөлжин булш юм. Тус дурсгалын нэрний хувьд анх 1950-иад оны дунд үед Монголын ууган археологичдын нэг Ц.Доржсүрэн “дөрвөлжин булш” гэж нэрлэснийг тухайн үеийн судлаачид санал нэгтэйгээр дэмжиж уг нэр томъёог хэрэглэх болсноор өдгөө нэгэнт хэвшил болсон байна.
Тархалтын төв нь Дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгал нуураас говь хүртэл буюу Монгол улсын хилийн урд шугам дагуу үргэлжилдэг байна.
Тархалтын төв нь Дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгал нуураас говь хүртэл буюу Монгол улсын хилийн урд шугам дагуу үргэлжилдэг байна.
Г.Ф.Миллер, И.И.Георги нарын судлаачид сонирхон үзэж анхны малтлага судалгааны оролдлого хийсэн мэдээ бий боловч жинхэнэ шинжлэх ухаанч судалгааг XX зууны эхэн үеэс хийж эхэлсэн байна. 1920-иод оны дундуур Оросын археологич Г.И.Боровка “плиточная могила” хэмээх нэр томьёог гаргаж уг дурсгалын анхны ангиллыг хийсэн бөгөөд скифийн үеийнх гэж үзсэн байдаг. Харин 1928-1929 онд Г.П.Сосновский 50 гаруй дөрвөлжин булш малтажурьдах судалгааг нарийвчилсан бөгөөд дөрвөлжин булшийг хэлбэр төрхөөр нь гурав ангилсан байдаг.
Манай улсын нутагт малтан шинжлэх ажлыг Төв аймгийн Хэрлэн, Туул голын сав газар, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын Тэвш уул, Дундговь аймгийн өмнөд хэсэг,Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Хурх, Булган аймгийн Эгийн голын сав, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнод аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал, Баян-Уул, Дашбалбар сумдын нутаг, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань Хар уул зэрэг газруудад явуулж одоогийн байдлаар 600 гаруйг судалжээ