ХИРГИСҮҮР

Манай орон нутаг дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг боловч харьцангуй бага судлагдсан ажээ. Энэ нь Нэгдүгээрт, хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоёрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардагтай холбоотой. Ихэнхдээ дөрвөлжин булш, буган хөшөөтэй ойролцоо зарим тохиолдолд холилдон байдгийг үндэслэн хүрэл төмрийн түрүү үед холбогдоно хэмээн үздэг.

2022-09-16 17:25:58

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0