"НИЙГМИЙН САЛБАРЫН АЛДАРТАН"

Билгийн тооллын 17 дугаар жарны "Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр" жилийн Бор-Өндөр сумын "9 АЛДАРТАН" тодорлоо. "НИЙГМИЙН САЛБАРЫН АЛДАРТАН"-аар Д.ОЮУНТУУЛ менежертэй Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Бор-Өндөр дахь салбар шалгарлаа. * Бор-Өндөр сумын АБТДО-той, эмзэг, олон хүүхэдтэй 199 өрхөд цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төслийн хүрээнд өрх тус бүрт 100.000 төгрөгийн нийт 19.000.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна. * Эмзэг, АБТДО-той 50 өрхөд 120.000 төгрөгийн нийт 6.000.000 төгрөгийн хүнсний тусламжийг олгосон байна. * Бор Өндөр сумаас нийт 12 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдаж өрх тус бүр 20 хургатай хонь авсан ба нийт санхүүжилт 36.000.000 төгрөг болсон байна. * Бор-Өндөр сумын гэр оронгүй, олон хүүхэдтэй, эмзэг 9 өрхөд тус бүр 5 ханатай гэр өгсөн. Нийт санхүүжилт 43.000.000 сая төгрөг болсон байна. * Сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн чадавхжуулах сургалтанд 1,5 сая төгрөг Хамтарсан багийн үйл ажиллагаанд зориулж 3 сая төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер хандивласан байна. * Бор-Өндөр сумын АБТДО-той, эмзэг, олон хүүхэдтэй 100 өрхийн 100 хүүхдэд Ковидын үеийн хариу арга хэмжээ төслийн хүрээнд тусламж болгон тус бүрт нь 100.000 төгрөгийн нийт 10.000.000 төгрөгийн хичээлийн хэрэгсэл хандивласан байна.

2022-09-15 16:06:51

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0