Билгийн тооллын 17 дугаар жарны "Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр" жилийн Бор-Өндөр сумын "9 АЛДАРТАН" тодорлоо. "УУЛ, УУРХАЙН САЛБАРЫН АЛДАРТАН"-аар ГАНБОЛДЫН ГАНХУЯГ. 2000 онд Уулын Баяжуулах үйлдвэрийн Уулын цехийн Бор-Өндөрийн далд уурхайд нэвтэргчийн сурагчаар анх ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд уул уурхайн салбарт 20 гаран жил ажиллаж байна. Нэвтрэгчийн мэргэжлийг богино хугацаанд чавдарлаг эзэмшихийн зэрэгцээ далд уурхайн өөрөө явагч операторын мэргэжлийг давхар эзэмшин 2007-2011 он хүртэл ажиллаж байгаад нэвтрэлтийн брагидын даргаар дэвшин ажиллах байх хугацаандаа Дархан хотын Техникийн коллеж элсэн суралцаж 2010 онд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Уулын нэвтрэлтийн болон олборлолтын ажилд өөрийн сэтгэл зүтгэлээ зориулж яваа залуучуудын нэг юм. 2000 онд Бор-Өндөр “УБҮ уулын цех” Нэвтрэгчийн сурагч 2001 онд Бор-Өндөр “УБҮ уулын цех” Нэвтрэгч 2015 онд “Пауэр Бласт” ХХК-д Тэсэлгээний ажлын удирдагч 2016 оноос хойш Бор-Өндөр “УБҮ уулын цех” Нэвтрэгчээр ажиллаж байна.