Билгийн тооллын 17 дугаар жарны "Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр" жилийн Бор-Өндөр сумын "9 АЛДАРТАН" тодорлоо. "ТЭРГҮҮНИЙ МЕНЕЖЕР"-ээр БААТАРЫН МАГСАРЖАВ. Бор-Өндрийн Уулын баяжуулах үйлдвэр 2018 онд 7.8 тэр бум, 2019 онд 34.6 тэрбум, 2020 онд 35.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улсад 4.4 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 2021 онд 26.76% агуулагатай 94000 тн хүдэр олборлохоос 26.88% агуулгатай 71067 тн хүдэр олборлож олборлолтын төлөвлөгөөг 75.60%, агуулгын хэмжээг 100.46% биелүүлсэн ба Зүүн цагаан дэлийн нэвтрэлтийн ажил 2021 оны 4 дүгээр улиралд 146,0 у.м төлөвлөгдсөнөөс 187,0 у.м гүйцэтгэж 128,08% биелүүлсэн байна. Мөн онд 2,200,000 тн хүдэр олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас 2,339,138 тн хүдэр олборлож 106.32%-ийн биелэлттэй нийт уулын цул нагалт 4.529.948м3 гаргахаар төлөвлөснөөс 4,532,367м3 гаргаж 100.05% гүйцэтгэлтэй гэх мэт. Бор-Өндөр сум (Covid-19) титэмт вирусын халдвараас урьдчилан сэргийлэх бүх нийтийн болон өндөржүүлсэн байдалд шилжсэнтэй холбоотой “Монголросцветмет” төүг, Бор-Өндөр дахь Уулын баяжууулах үйлдвэрийн захиралын тушаал, шийдвэр, Гамшгаас хамгаалах шуурхай штабын цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өгч буй зөвлөмж чиглэлийн дагуух ажлын гүйцэтгэлийнхангах ажлыг арга хэмжээг төлөвлөгөөг гаргуулан хэрэгжилтэд хяналт тавьж сумын удирдлага бусад холбогдох байгууллагууддтай хамтран ажилласан. 2018 оноос 201000 м2 газарт 16145 ширхэг мод тарьж, 20.1 га газарт ногоон байгууламжийг би болгосон. 2021 онд Бор-Өндөр сумын 121 айлын орон сууцыг хувьчлах ажлыг амжилттхай зохион байгуулсан. 1989-1995 онд Улаанбаатар барилгын материалын иж бүрдүүлэх трест (Барилгын хангамжийн ХОТ компани) мэргэжилтэн 1995-1997 онд НИК ХК-ий Дорноговь дахь Нефть хангамжийн газрын Ерөнхий инженер 1997-2004 онд Дорнот дахь Нефть хангамжийн газрын дарга 2004-2011 онд Петровис-НИК ХК-д Техникийн асуудал хариуцсан дэд захирал 2011-2014 онд Газрын тосны газар Газрын тосны бүтээгдэхүүний албаны дарга 2018 оноос хойш “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн захиралын үүргийг тус тус гүйцэтгэж байна.