"ТЭРГҮҮНИЙ ХҮҮХЭД"

Билгийн тооллын 17 дугаар жарны "Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр" жилийн Бор-Өндөр сумын "9 АЛДАРТАН" тодорлоо. "ТЭРГҮҮНИЙ ХҮҮХЭД"-ээр БАЯСГАЛАНГИЙН ЭГШИГЛЭН. Баясгалангийн Эгшиглэн нь Бор-Өндөр цогцолбор сургуулийн 3е ангид суралцдаг. Хэнтий аймгийн Өсвөрийн шатарчдын 4 удаагийн аварга Хэнтий аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү” тэмцээний алтан медаль Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний Хошой алт, хүрэл медальт Улсын аварга шалгаруулах тэнмцээний РАПИД төрөлд алтан медаль Улсын аварга шалгаруулах БЛИЦ төрөлд хүрэл медаль Тайланд улсад зохион байгуулагдсан өсвөрын шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд стандарт, рапид, блиц төрөлд гурван алтан медаль багийн төрөлд 2 алтан медаль 2021 онд зохион байгуулагндсан Улсын аварга шалгаруулах онлайн тэмцээнд хүрэл медаль 2021 онд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд хүрэл медаль хүртсэн тус тус амжилттай оролцсон байна.

2022-09-15 16:03:49