"СОЁЛ, СПОРТЫН САЛБАРЫН АЛДАРТАН"

Билгийн тооллын 17 дугаар жарны "Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр" жилийн Бор-Өндөр сумын "9 АЛДАРТАН" тодорлоо. "СОЁЛ, СПОРТЫН САЛБАРЫН АЛДАРТАН"-аар ДОВДОНГИЙН АДЪЯАСҮРЭН. (Монголын шатрын холбооны дэд мастер) 2021 оны 10сард Хэнтий аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд Бор-Өндөр БӨЦС-ийн 13 шатарчин оролцсоноос 11 алт, мөнгө, хүрэл медаль хүртэж “Шилдэг” багаар шалгарсан. 2021 оны 09 сард Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд Б.Эгшиглэн оролцож хүрэл медаль хүртсэн. ИТХ, ЗДТГ, БӨЦС болон Энхжин 1 дүгээр цэцэрлэг, Нархан 2 дугаар цэцэрлэг, Бүжинхэн 3 дугаар цэцэрлэг хамтран бүх сумуудад зохион байгуулагдсан 1000 шатарчдын өдөрлөгийг сумандаа амжилттай зохион байгуулсан. 2021 онд Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс шавь Б.Эгшиглэн хүрэл медаль, Хэнтий аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа “Шилдэг” багаар шалгарсан амжилттай.

2022-09-15 16:03:09