"БОР-ӨНДӨР СУМЫН 9 АЛДАРТАН" ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн авьяас билэг, оюун ухаанаа дайчлан, бусдыгаа манлайлан тэргүүлсэн ажилтан албан хаагч, иргэдийг тодруулан урамшуулж, тэдний үйл хэргийг сурталчлан таниулж алдаршуулах 17 дугаар жарны Хилэнт эх хэмээх Модон луу жилийн "Бор-Өндөр сумын 9 алдартан" шалгаруулах арга хэмжээ.

9 алдартан шалгаруулах шалгуур үзүүлэлт:

- Гаргасан амжилтууд

- Шинээр санаачилж хийж хэрэгжүүлсэн ажил

- Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал

- Нийгэмд эергээр нөлөөлж, үлгэр дуурайлал үзүүлсэн байдал

Бүрдүүлэх материал:

- Анкет бөглөх

- Шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн ажлын товч танилцуулгыг 2-3 хуудсанд багтааж ирүүлэх

Нэр дэвшигчийн материалыг хүлээн авах:

2024 оны 1 сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө шалгуур үзүүлэлтийн дагуу анкетаа Засаг даргын Тамгын газрын 102 тоот өрөөнд авчирч өгнө үү.

Холбоо барих дугаар: 94974447

2024-01-26 17:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0