УСТГАЛ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДСЭН ГАЗАРТ ДАХИН СЭГ ЗЭМ ХАЯХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Бор-Өндөр сумын хэмжээнд малын сэг зэм устгах ажил 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж устгал, цэвэрлэгээ хийх ажил үргэлжилж байгаа боловч цэвэрлэсэн газарт дахин сэг зэм хаях асуудал давтагдан гарч байна. 2024 оны 04-р сарын 24, 25-ны өдрүүдэд сумын суурьшлын бүсийн эргэн тойронд нийт 73 сэг зэмийг цуглуулж ажиллалаа. Хамтран ажилласан #хот_тохижилтын мастер, ажилчид, 40-81УМН улсын дугаартай автомашины жолооч Сэр-Одын Уламбаяр нартаа талархал илэрхийлье. Иргэд, малчид та бүхэн үхсэн малын сэг зэмээ зориудаар ил задгай, замбараагүй хаяхгүй байх тал дээр анхаарч ухамсартай хандана уу.

2024-04-26 17:00:00