#СУМЫН_СОНГУУЛИЙН_ХОРОО_БАЙГУУЛАГДЛАА.

✅✅✅Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга, 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

✅✅✅Сумын сонгуулийн хорооны дарга болон нарийн бичгийн дарга нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Отгонцэцэг өнөөдөр хүлээн авч уулзан Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хууль холбогдох дүрэм журмын хүрээнд шударга зохион байгуулах, сонгогчдын сонгох эрхийг хангах, санал хэрхэн авах, цаг хугацаа, зохион байгуулалтын талаар өргөн далайцтай мэдээ мэдээлэл өгөх талаар ярилцаж ажилд нь амжилт хүслээ.

2024-05-14 17:00:00