2024 оны 05 сарын 23-наас 05 сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

2024-05-22 09:30:00