ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ НИЙТ ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ХҮРГЭЕ.

Парис хотноо хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны бага хурлаас 1949 оны 06 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн түүхтэй.

Харин 1952 оноос 06 дугаар сарын 01-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон арга хэмжээг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж ирсэн байна.

Монгол Улсын хувьд 1952 оноос түүхтэй 06-р сарын 01-ний Хүүхдийн баярыг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрчээ.

2024-06-01 08:55:00