ХҮЙХ, ӨЛГИЙ УУЛЫН ТАХИЛГА 06 САРЫН 09-НИЙ ӨДӨР БОЛНО.

Монголчууд бид эрт дээр үеэсээ уул усаа хүндлэн тахиж ирсэн сайхан уламжлалтай. Тиймээс 5-р баг, 6-р багууд хамтран аргын тооллын 06-р сарын 09 буюу шинийн 3-ны Билэгт сайн өдөр Хүйх, Өлгий уулаа тахина. Тахилгын дараа сумын наадмын талбайд Бөхийн барилдаан, Их нас, Соёолон насны морьдын уралдаан зохион байгуулагдана.

Бор-Өндөр нутгийнхаа иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбогдох дугаар: 85100911, 98110942

Тахилгад оролцохдоо байгаль орчноо хайрлан хамгаалж, хог хаяхгүй байхыг уриалж байна.

2024-06-06 14:15:00