ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ СУВИЛАГЧ” УРАЛДААНЫ ЭЗНЭЭР БОР-ӨНДӨР СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ П.МӨНХЗУЛ ШАЛГАРЛАА.

Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааныг анх удаа 18 сум, 5 тосгодын эрүүл мэндийн салбарын сувилагчдын дунд зарлаад байсан. Тэгвэл уралдаанд шалгарсан шилдэг 20 сувилагчийн шагналыг гардуулжээ. Тодруулбал уралдааны гуравдугаар байрыг Бор-Өндөр сумын НЭ-ийн хүүхэд нярайн тасгийн сувилагч П. Мөнхзул хүртэж, 5 сая төгрөгийн эзэн боллоо. Энэрэн сувилах буянт үйлсэд тань талархал илэрхийлж, баяр хүргэе.

Мөн энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Норовлин, Бэрх, Мөрөн сумдын ӨЭМТ болон Бор-Өндөр сумын Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулжээ.

2023-09-09 00:00:00