МАЛЧИН ӨРХҮҮДЭД ТУСЛАМЖИЙН ТЭЖЭЭЛ ОЛГОНО.

Засгийн газраас олгосон улаан буудай, хүнсний тусламжийн багц, “Монголросцветмет” ТӨҮГ, харьяа “Бор-Өндөр” УБҮ-ээс нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон хорголжин тэжээл, хивэг зэргийг 3-р сарын 14, 15-нд буюу маргааш, нөгөөдөр зөвхөн малчин өрхүүдэд олгоно. Нэг малчин өрхөд 3 шуудай хорголжин тэжээл, 2 шуудай хивэг, 2 шуудай улаан буудай, хүнсний багц олгогдоно. 
Мөн урлондсон (бөөрөнхий) боодолтой 200кг жинтэй өвс (үнэ: 150’000₮) авах өрхүүд захиалгаа багийн Зохион байгуулагчдаа өгнө үү.

2024-03-13 17:00:00