ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ХИЧЭЭЛИЙГ ЦАХИМААР ОРУУЛЖ, СУМ ХООРОНДЫН АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААНА.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотойгоор Хэнтий аймаг болон сумдын ЕБС-ийн 2 дугаар ээлжийн хичээлийг цахимаар оруулахаар шийдвэрлэлээ. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагааг хойшлуулах үүрэг даалгавар өгөв. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохгүй.

Тодруулбал, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар ээлжийн хичээлийг цахимаар зохион байгуулж, үдийн дараа зохион байгуулагдах хичээлээс гадуурх үйл ажиллагааг хойшлуулан цахим хичээлийн ирц хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн хот хоорондын автозамын хөдөлгөөнийг хаахгүй, сум хоорондын автозамын хөдөлгөөнийг маргааш өглөөний 07:00 цаг хүртэл хаахаар шийдвэрлэлээ.

2024-03-27 12:00:00