ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст бие сэтгэл, оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа Бор-Өндөр сумынхаа Нэгдсэн эмнэлгийн хамт олон, Цэгцүүлэн дом ӨЭМТ-ийн хамт олон болон эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавьяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр ард олон нь үргэлж бахархаж байдаг билээ.
Эрхэм эмч, эмнэлгийн ажилтан та бүхэндээ "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэндийг хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, хүн ард нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

2024-03-29 09:00:00