“ЗҮҮН БҮС - БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” уулзалт 2024 оны 04 сарын 04-нд буюу өнөөдөр 18:30 цагт Бор-Өндөр сумын Соёлын төвд зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг УРЬЖ байна.

Энэхүү Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, УИХ, Засгийн газар, Зүүн бүсийн зөвлөлийн талаарх мэдээлэл хүргэж буй ажлын хэсэгт УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Монгол улсын Ерөнхий сайдын Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, Сангийн сайдын зөвлөх Х.Алтай нар болон бусад албаны хүмүүс ирж ажиллана.

2024-04-04 09:45:00