МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХЭНТИЙ АЙМГААС НАЙМАН ХҮҮХЭД ТЭНЦСЭН БАЙНА.

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорч Хэнтий аймгаас найман хүүхэд болзол, шалгуурыг хангаж тэнцсэнээс Бор-Өндөр сумын Наранжаргал овогтой Оюуномин шалгарсан байна.
Баяр хүргэж, сурлагын амжилт хүсье.

2023-08-31 16:00:00