СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

✅ Хэрэв та бүхэн хот хоорондын замд зорчихоор төлөвлөж байгаа бол 20-ний Бямба гаригаас өмнө, эсвэл 22-ний Даваа гаригаас хойш зорчино уу! ☝

✅ Баасан гаригт говийн болон төвийн бүс нутгаар, Бямба гаригт Дорноговь болон зүүн бүсийн аймаг, сумдын нутгаар ахиу цас ❄орж, цасан шуурга шуурна!

✅ Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө Хэнтийн нуруу, Дорноговь, Хэнтий, Дорнодын нутгаар шөнөдөө -28-30 градус, Сүхбаатарын нутгаар шөнөдөө -32-34 градуст хүрч хүйтрэх, зам даваа цасанд боогдож болзошгүй тул Бямба, Ням, Даваа гариг, 20-22-ний өдрүүдэд зүүн чиглэлд хөдөө орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулъя!         
    	    
        <div style= 2024-01-17 09:10:00