БОР-ӨНДӨР СУМАНД ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-аас 26-НЫ ХООРОНД ЯВАГДАНА.

✅️18-50 насны эрчүүд бүртгэлдээ идэвхитэй хамрагдана уу.

✅️Иргэд бүртгэлд хамрагдахдаа ЗДТГ-ын байранд ажлын өдрүүдэд 09:30-аас 17:30 цагт цэргийн бүртгэлээ хийлгэнэ үү.

✅️Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-аар хүсэлтээ илгээх боломжтой.

️ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

✅️Иргэний үнэмлэх

✅️Цэргийн үүрэгтний үнэмлэх

✅️Ажлын газрын үнэмлэх

✅️Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2ш

ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ АЛБАНД БҮРТГЭЛТЭЙ БАЙХ НАСНЫ ХЯЗГААР:

✅️Дээд офицер /Генерал/ - 65 нас

✅️Ахлах офицер - 60 нас

✅️Дунд офицер, ахлагч - 55 нас

✅️Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /Иргэн/ - 50 нас

ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ХАМРАГДААГҮЙ ТОХИОЛДОЛД:

Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2024-01-09 10:55:00