ХЭНТИЙ АЙМГИЙН 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА. ☑️

2023 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Хэнтий аймаг малын төрлөөр өмнөх онтой харьцуулахад хонь 345.5 мянга (13.2%), ямаа 284.6 мянга (17.2%), үхэр 29.3 мянга (6.7%), адуу 18.5 мянга (4.9%), тэмээ 0.2 мянга (3.7%)-аар тус тус буурсан байна. Аймгийн хэмжээнд Норовлин сумын мал 19.2 мянган толгойгоор өсөж, бусад сумдын мал 2.9-109.5 мянган толгойгоор буурсан байна. Баянхутаг, Өмнөдэлгэр, Батноров сумдын мал хамгийн их хорогдсон байна. Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 564.0 мянган толгой мал тоолуулж улсын хэмжээнд тэргүүлж байна. Аймгийн хэмжээнд Өмнөдэлгэр сум адуу, үхэр, хонь, ямаа, Дархан сум тэмээний тоогоор тус тус тэргүүлж байна.

2023-12-29 11:35:00