МОНГОЛ УЛСЫН НИЙТ МАЛЫН ТОО

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Урьдчилсан дүнгээр 2023 онд улсын хэмжээнд 18.0 сая төл бойжуулсан байна. Энэ жилийн хувьд хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилтын хувь өмнөх жилээс 14.9 нэгж хувиар бага буюу улсын хэмжээнд 80.9 хувьтай байсан.

Улсын хэмжээнд оны эхний малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая том мал зүй бусаар хорогдсон байна. Үүнд хонь 2.1 сая, ямаа 2.0 сая, үхэр 402.1 мянга, адуу 261.2 мянга, тэмээ 8.6 мянган толгойгоор тус, тус хорогдсон байна.
 

2023-12-27 16:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0