ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ "ШИЛДЭГ АВРАГЧ - ГАЛ СӨНӨӨГЧ"-ӨӨР З.ЗОЛБАЯР ШАЛГАРЖЭЭ.

Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагч, тэргүүний хамт олныг шалгаруулжээ.
“Шилдэг аврагч - Гал сөнөөгч”-өөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн аврагч - гал сөнөөгч, ахлах ахлагч З.Золбаяр шалгарсан байна.

2023-12-26 16:25:00