Чадахуйн зарчмыг хамгийн сайн хангасан иргэнийг сонгон шалгаруулах, төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж төрийн албаны нөөцийг баяжуулах зорилготой билээ.
2024 онд зохион байгуулах 4 удаагийн ерөнхий шалгалтыг төрийн албанд ажиллах адил тэгш боломжоор хангах, шалгалтад эртнээс бэлтгэх, ажил хувийн зохион байгуулалтаа хангах боломжийг бүрдүүлэх үүднээс шалгалтын товыг Төрийн албан зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.