Өнөөдөр буюу 14-нд Дундговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.