Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа хүйтний эрч чангарч, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ны 20 цагаас 12 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх 1 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.
Салхи: Баруун хойноос секундэд 8-13 метр, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна.
Агаарын температур: Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -19...-24 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.