2023 ОНЫ “ШИЛДЭГ АЖИЛТАН”, “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛАХ ТУЛ МАТЕРИАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ.

Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/562 дугаар захирамжаар батлагдсан “Оны шилдэг ажилтан, байгууллага шалгаруулах журам”-ын дагуу 2023 оны шилдэг ажилтан, шилдэг байгууллагыг шалгаруулна. Үүнд:

Оны шилдэг ажилтан

1. Төрийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан

2. Хууль хяналтын байгууллагын шилдэг ажилтан

3. Соёл, спорт, хэвлэл мэдээллийн салбарын шилдэг ажилтан

4. Санхүү, банкны салбарын шилдэг ажилтан

5. Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан

6. Хөдөө аж ахуй, бизнесийн салбарын шилдэг ажилтан

7. Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан

8. Боловсролын салбарын шилдэг ажилтан

Оны шилдэг байгууллага

1. Төрийн шилдэг байгууллага

2. Хувийн хэвшлийн шилдэг байгууллага

Иймд журамд заасан болзлыг хангасан нэр дэвшигч, байгууллагын материалыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Ууганбаяр /uuganbayard@khentii.gov.mn/ хаягаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ үү.

Жич: Хугацаанаас хоцорсон, бүрдлийн шаардлага хангаагүй шагналын материалыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих утас: 90137376

Журамтай танилцана уу.

2023-12-05 16:25:00