БОР-ӨНДӨР СУМЫН ХОЛБОО 2 ДУГААР БАГИЙН ОРШИН СУУГЧДЫН ДУНД ХОЛИМОГ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН 2023 ОНЫ 12 САРЫН 09-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Багийн оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг харилцааг бий болгох, иргэдийн нэгдсэн үйл ажиллагааны хандлага төлөвшлийг бэхжүүлэх зорилготой Холбоо 2 дугаар баг 44-52 дугаар байрны оршин суугчдын дундах холимог "Гар бөмбөг"-ийн тэмцээн 2023 оны 12 сарын 09-ний 09:00 цагт БӨЦС-ийн "А" байрны спорт заланд зохион байгуулагдана. Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

2023-12-06 15:40:00