ИРГЭД, МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг АНХААРУУЛЖ байна.

Цасан шуурганы улмаас хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, тээврийн хэрэгслийн жолооч нар зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж байгаа тул шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх. Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

2023-12-04 09:15:00