Шинэ сэргэлтийн бодлого, Боомтын сэргэлтийн хүрээнд Чингис хотоос Бор-Өндөр буюу Даланжаргалан, Замын-Үүдтэй холбогдох авто зам, түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтэц, авто замын хүрээнд 2024 онд Бор-Өндөр сумаас Хэрлэн сум хүртэлх хатуу хучилттай 179,7км авто замын ажил эхлэх юм.