ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД !!!

Бор-Өндөр сумын ИТХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-с 3.5 сая төгрөгний санхүүжилтийг нь шийдвэрлэн 49-р байр, Зах худалдааны төвийн орчимд чиглэл өөрчлөгдсөн тэмдэг тэмдэглэгээг байршуулахаар болсон билээ. Энэхүү ажлыг гүйцэтгэж 49-р байрны баруун талын авто замын чиглэл өөрчлөгдсөн тул замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэлийн дагуу замын хөдөлгөөнд оролцоно уу.

Уг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа Цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлбаатар, Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦЪЁ.

2023-11-16 10:20:00