21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, нийт нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 21-нд зарим газраар, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэнтийн уулархаг нутаг Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус хүйтэн, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.