Орон нутгийн хөгжлийн сангийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээг 8 дахь жилдээ хийгээд байна. Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж хангасан сумдад "Тогтвортой амьжиргаа - 3" төслөөс урамшуулал, дэмжлэг олгож ирсэн юм.
Манай сумын хувьд ОНХС-ийн 2023 оны ЖГҮ-нд 94%-ийн гүйцэтгэлтэй үнэлүүлж Улсын хэмжээнд 6 дугаар байранд жагсан ирэх 2024 онд сумандаа нэмэлтээр 180,115,063 төгрөгний урамшуулал авахаар боллоо.