ТӨРИЙН АЛБАНЫ 37 СУЛ ОРОН ТОО НӨХӨГДЛӨӨ.

Төрийн албаны тусгай шалгалтад зохион байгуулагдаж төрийн үйлчилгээний 1, төрийн захиргааны 36 сул орон нөхөгдлөө. Үүнд:

1. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 3 иргэн бүртгүүлснээс 1 иргэн шаардлага хангаж шалгалт өгч тэнцсэн.

2. Дэс түшмэлийн ангиллын нэгжийн удирдах албан тушаалд 3 иргэн бүртгүүлснээс 2 иргэн шаардлага хангаж шалгалт өгч тэнцсэн.

3. Дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалд 45 иргэн бүртгүүлснээс 39 иргэн шаардлага хангаж, 34 иргэн шалгалт өгч, 33 иргэн тэнцсэн.

4. Туслах түшмэлийн ангилалд 1 иргэн бүртгүүлсэн боловч шалгалтад ороогүй болно.

Эх сурвалж: Төрийн албаны Хэнтий аймаг дахь салбар зөвлөл

2023-11-21 11:45:00