"ШИЛДЭГ БАГШ" УРАЛДААНЫ II ШАТАНД БОР-ӨНДӨР СУМААС 7 БАГШ ШАЛГАРЛАА.

Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг багш” уралдааны 1 дүгээр шатанд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 197 багш бүртгүүлснээс II шатанд 86 багш шалгарсан байна.
Энэхүү уралдаан нь боловсролын байгууллагуудын багш нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, цаашилбал аймаг орон нутгийн боловсролын салбарт ахиц амжилт гаргах зорилготой бөгөөд эхний 5 багшид орон сууцтай болоход нь 5,0-25,0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх юм.
Эхний шатны шалгаруулалтыг "Аймгийн засаг даргын нэрэмжит сургууль, цэцэрлэгийн багш шалгаруулах журам”-д заасны дагуу БШУГ-аас явуулсан юм.
Харин 2 дугаар шатанд шалгарсан эдгээр багш нар “Миний ажлын менежмент” сэдвээр илтгэл бэлтгэж оролцох бол түүнээс шалгарсан багш нар 3 дугаар шатанд мэргэжил ур чадварын шалгалт авч 12 дугаар сарын 20-ны дотор дүнгээ гаргана.

2 дугаар шатанд шалгарсан Бор-Өндөр сумынхаа багш нарт баяр хүргэе.

2023-11-21 16:55:00