Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цас үргэлжлэн орж байна. Өдөртөө Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи ширүүснэ. Шөнөдөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч уулархаг бүс нутагт шөнөдөө -30-32 градус хүрч хүйтэн хонох нь. Зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч арваннэгдүгээр сарын 26 хүртэл сулрахгүй бөгөөд ирэх даваа гарагаас бага зэрэг сулрах төлөвтэй байна.