Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүссэн тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2023.11.22-ны 18:00 цагаас 2023.11.23-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаж байна.
Тус хугацаанд авто замын цас цэвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.