ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр орж, нийтийн эзэмшлийн талбайд цас, мөс тогтож халтиргаа гулгаа үүсч иргэд, тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж байгаа тул Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4.12 дахь хэсэгт заасны дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэнэ үү.

Мөн иргэд хашаа гудамж, байр орцны гадаах цас, мөсөө цэвэрлэж аюулгүй байдлаа хангана уу.

2023-11-23 15:00:00