МЭДЭЭЛЭЛ

11 сарын 23-ны өдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийт 330 хүн /22 хүүхэд/ төөрсөн, сураггүй болсон байна.

322 хүнийг эсэн мэнд олж, 8 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

2023-11-23 15:15:00